Засгийн газрын шийдвэрээр есдүгээр сарын 3-ныг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлал тохиосон учраас ажлын өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгосон.
Харин есдүгээр сарын 3-ны мягмар ажлын өдрийг есдүгээр сарын 7-ны бямба гарагт шилжүүлсэн. Иймд маргааш буюу бямба гараг нь ажлын өдөр юм.
Автомашиныг улсын дугаарын сүүлийн тоогоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах журмын дагуу мягмар гаригт 2, 7 тоогоор төгссөн автомашин хөдөлгөөнд оролцохгүй ч маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.