Замын-Үүд сумын сургууль, цэцэрлэгийн танхимын хичээлийг хаалаа

Замын-Үүд сумын сургууль, цэцэрлэгийн танхимын хичээлийг хаалаа

Замын-Үүд сумын засаг дарга бөгөөд сумын онцгой комиссын дарга Б.Анхбаяр тус сумын Ерөнхий боловсролын сургууль, Цэцэрлэг, Нэгдсэн эмнэлэг, "Борхойн наран" ӨЭМТ-ийн удирдлагуудтай уулзаж коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдлын талаар ярилцжээ. 

Ингээд цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан өвчлөлийг бууруулах арга хэмжээг авч сумын Онцгой комиссын 46 дугаар хуралдааны шийдвэрийг үндэслэн өнөөдөр /2021.10.26/-өөс эхлэн Замын-Үүд сумын танхимын сургалтыг түр зогсоожээ. Сургууль, цэцэрлэгүүд арваннэгдүгээр сарын 6-ны өдөр хүртэл цахим хэлбэрт шилжсэн байна. 

 




Өнөөдөр гахай өдөр

54 минутын өмнө