Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1095 тохиолдол бүртгэгджээ. Шинээр батлагдсан халдварын тохиолдлын
- 808 нь Улаанбаатарт
- 287 нь Орон нутагт
Одоо халдварын улмаас 19,093 иргэн эмнэлэгт, 47,487 хүн Өрхийн эмнэлгийн хяналт дор гэрээр тусгаарлагдан эмчлүүлж байна. Иргэдийн биеийн байдлыг ангилан үзвээс
- Хөнгөн 9464
- Хүндэвтэр 7041
- Хүнд 2220
- Нэн хүнд 368 иргэн байна.
Мөн хугацаанд 41-80 гаруй насны зургаан иргэн нас баржээ. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.