2013 оны хавар Улаанбаатар хотын автозам бараг тэг зогсолт болж байв. Тухай үед нойтон цас орж, мөн Төв шуудангийн урд уулзварт автобус автомашинтай мөргөлдөж, тухай уулзварын зорчих хэсгийг хааснаас үүдэж нийслэлийн автозам бараг тэг зогсолт хийсэн. Тухайн үед замын цагдаагийн албан хаагчид сургалтад хамрагдаж байсан нь тухайн осолд яаралтай арга хэмжээ авч замын зорчих хэсгийг чөлөөлж чадаагүйтэй холбоотой гэж албан бус эх сурвалж тайлбарлаж байв.
Харин өчигдөр орой буюу энэ сарын 06 ны өдөр Улаанбаатар хотын авто замын ачаалал огцом нэмэгдэж, автомашины хөдөлгөөн удааширч иргэд оройн 17 цагаас хойш 1-2 км замыг туулахдаа 2-3 цаг зарцуулж байв. Зарим иргэд үүнийг нийслэлийн автозам тэг зогсолт хийлээ гэлцэж байна.
Бид энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Долоо хоног бүрийн баасан гарагт нийслэл доторх иргэдийн зорчих хөдөлгөөн нэмэгддэг, мөн өчигдөр орой аадар бороо орсонтой холбоотой автозамын хөдөлгөөний эрчим огцом саарсан. Харин ямар нэг зам тээврийн осолтой өчигдрийн автозамын ачаалал холбоогүй” гэсэн тайлбарыг өглөө.
УБ хотын зам бүрэн түгжирч гацлаа. Бүх хөдөлгөөн зогсож байна. Төвийн замыг төлбөртэй болгохоос өөр сонголтгүй болжээ pic.twitter.com/ymQ7UIOcFB
— Jargal Dambadarjaa (@jargal_defacto) September 6, 2019