Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 1321 хүнээс халдвар илэрчээ. Шинээр батлагдсан халдварын
- 753 нь Улаанбаатарт
- 568 нь орон нутагт батлагдсан байна.
Одоо халдварын улмаас 18,786 хүн эмнэлэгт, 50,010 хүн Өрхийн эмнэлгийн хяналтад эмчлүүлж байна.
Мөн хугацаанд халдварын улмаас 41-80 гаруй насны 17 иргэн энджээ. ЭМЯ-ны мэдээлснээр талийгаачид бүгд архаг суурь өвчин, коронавирус хавсарсан гэсэн оноштой байсан аж.
Ингэснээр манай улсад коронавирусийн халдвараар шалтгаалсан нас баралт 1587 болов. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.