Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1733 тохиолдол бүртгэгджээ. Шинээр батлагдсан халдварын тохиолдлын
- 1086 нь Улаанбаатарт
- 645 нь Орон нутагт
- 2 нь Зөөвөрлөгдөн орж ирсэн байна.
Одоо халдварын улмаас 18,384 иргэн эмнэлэгт, 51,681 хүн Өрхийн эмнэлгийн хяналт дор гэрээр тусгаарлагдан эмчлүүлж байна. Иргэдийн биеийн байдлыг ангилан үзвээс
- Хөнгөн 8655
- Хүндэвтэр 7158
- Хүнд 2220
- Нэн хүнд 351 иргэн байна.
Мөн хугацаанд 0-80 гаруй насны 17 иргэн нас баржээ. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.