Коронавирусийн халдвар авч, эдгэрсэн ч уушгиндаа үлдэцтэй бол цэрэгт ТАТАХГҮЙ

Коронавирусийн халдвар авч, эдгэрсэн ч уушгиндаа үлдэцтэй бол цэрэгт ТАТАХГҮЙ

Нийслэлд 2021 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага өчигдөр/2021.10.21/ эхэлсэн билээ. Энэ жилийн хувьд дүүргийн эрүүл мэндийн төвийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамрагдан, тэнцсэн цэргүүдийг шууд алба хаах ангиудад нь хуваарилж буй. Мөн коронавирусийн халдвар авч, бүрэн эдгэрсэн цэргүүдийг татаж байгаа юм. Гэхдээ эдгэрсэн ч уушгиндаа ямар нэгэн үлдэцтэй бол цэрэгт татахгүй аж.

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан халдвар авсан мэргэжлийн үзлэгт тэнцсэн иргэдээс коронавирусийн халдвар авч байгаа ч цэргийн анги дээр хуваарилагдан очсоны дараа дахин шинжилгээ авах юм.