ЭМЯ: Халдварын 1719 тохиолдол нэмж бүртгэгдэж, 19 хүн нас баржээ

ЭМЯ: Халдварын 1719 тохиолдол нэмж бүртгэгдэж, 19 хүн нас баржээ

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа. Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 1719 хүн коронавирусээр өвчилжээ.

Шинээр батлагдсан халдварын

• 964 нь Улаанбаатарт
• 755 нь орон нутагт байна.

Hалдварын улмаас 18.841 иргэн эмнэлэгт, 52.399 иргэн гэрээр тусгаарлагдан, эмчлүүлж байна. Мөн хугацаанд 19 хүн эндэж, өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд коронавируст халдварын улмаас 1553 хүн нас баржээ. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Г.МӨНХБАЯР