ШУУРХАЙ: Сайншанд, Арвайхээр сумдууд шатахууны хомстолд оржээ

ШУУРХАЙ: Сайншанд, Арвайхээр сумдууд шатахууны хомстолд оржээ

Орон нутагт шатахууны хомсдол үүссэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тодруулбал, Дорнод аймагт өчигдөр 30 мянган төгрөгийн хязгаартай шатахуун өгч байсан юм.

Тэгвэл Дорноговь, Өвөрхангай аймагт өнөөдөр /2021.10.21/ мөн адил шатахууны хомдсол үүссэн байна. Дөнгөж сая бидэнд ирсэн мэдээллээр Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулдаг дөрвөн шатахуун түгээх газруудаас зөвхөн Шунхлай шатахуун түгээх станц л автобензин борлуулж байгаа аж.

Харин Петровис, Магнай трейд, NesOil, Содмонголын  шатахуун түгээх станцууд шатахуун дууссан гэх шалтгаанаар ажиллахгүй байгаа аж. Тухайн газрууд өнөөдөр өдөр 30 мянган төгрөгний хязгаартай шатахуун олгож байсан ч нөөц нь дууссан гэжээ. Мөн Өвөрхангай аймаг шатахууны хомсдолд орж, жолооч нар шатахуунд дугаарлаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. 

Дорноговь аймгийн Сайншанд сум. 2021.10.21

Дорноговь аймгийн Сайншанд сум. 2021.10.21

Дорноговь аймгийн Сайншанд сум. 2021.10.21