Коронавирусийн халдвар авч эдгэрсэн иргэд дахин вакцин хийлгэх шаардлагатай юу, хийлгэх шаардлагатай бол хэчнээн хугацааны дараа хамрагдах хэрэгтэй вэ. Энэ талаар ДЭМБ -ын ахлах эрдэмтэн доктор Сумья Сваминатантай хийсэн ярилцлагыг орчуулан хүргэж байна /Уг ярилцлага нь ДЭМБ-ын албан ёсны сайтад нийтлэгдсэн болно/.
-Коронавирусийн халдвар авч эдгэрсэн хүмүүс дахин вакцин хийлгэх шаардлагатай юу?
-Халдвар авч эдгэрсний дараа хүний биед дархлааны хариу урвал явагддаг боловч энэ нь хүн бүрт харилцан адилгүй байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн хүн хөнгөн өвдсөн үү, эсвэл илүү удаан хугацаанд хүнд өвдсөн үү гэдгээс хамаарна. Хэрэв та халдвар авсан ч маш хөнгөн, шинж тэмдэггүй өвдсөн бол эсрэг биеийн түвшин маш бага байх магадлал өндөр гэдгийг олон судалгаа баталсан. Тиймээс вакцин нь дархлааны системийг бэхжүүлж өгдөг тул хэрэв коронавирусийн халдвар авсан бол вакцин хийлгэхийг зөвлөж байна.
-Тэгвэл вакциныг халдвар авснаас хэр хугацааны дараа хийлгэх ёстой вэ?
-Та вакциныг эдгэрснийхээ дараа хийлгэж болно. Вакцин хийлгэх үед танд халдварын ямар ч шинж тэмдэг илрэхгүй байх ёстой. Гэсэн хэдий ч улс орнуудад өөр, өөр зөвлөмж өгч байна. Зарим оронд халдвар авснаас гурван сарын дараа хийлгэхийг зөвлөж байхад, заримд нь зургаан сар хүртэл хүлээхийг зөвлөж байна. Учир нь халдвар авсны дараа хүний биед байгалийн дархаа үүсдэг бөгөөд тодорхой хугацаанд таныг хамгаалах болно. Нөгөө талаар энэ нь тухайн улс орны вакцины нөөцтэй холбоотой юм. Гэхдээ шинжлэх ухаан, биологийн үүднээс авч үзвэл коронавирусийн халдвараас бүрэн эдгэрсэн даруйдаа вакцин хийлгэж болно.
-Эдгэсрний авсны дараа үүссэн байгалийн дархлаа болон вакцины үр дүнд үүссэн дархлаа хоёр ямар ялгаатай юм бэ?
-Эдгэрсний дараа үүссэн дархлаа нь сая хэлсэнчлэн хүн бүрт харилцан адилгүй үүсдэг тул урьдчилан таамаглахад маш хэцүү байдаг. Харин вакцины дараах үүссэн дархлаа тогтсон, стандарт хэмжээтэй байна. Өөрөөр хэлбэл, вакцин хийлгэсний дараа ямар хэмжээний дархлаа үүсэхийг бид ихэнх тохиолдолд урьдчилан хэлж чадна. Байгалийн дархлаа, вакцины дархлаа хоёрын гол ялгаа нь энэ юм.
ДЭМБ-аас яаралтай ашиглах зөвшөөрлийг олгосон вакцинууд одоогоор бүртгэгдсэн бүх SARS-CoV-2 вирусын улмаас хүнд өвдөх, эмнэлэгт хэвтэхээс сэргийлж байгаа гэдэгт бид итгэлтэй байна. Гэсэн хэдий ч маск зүүх, зайгаа барих, гарын ариун цэврийг сахих, хүн ихтэй газарт аль болох очихгүй байх гэх мэт хувь хүнээс шалтгаалсан урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх, нөгөөтээгүүр засгийн газраас хэрэгжүүлж буй нийгмийн эрүүл мэнд, нийгмийн бусад арга хэмжээг дагаж, мөрдөх шаардлагатай гэж үзэж байна.
ВИДЕО:
If you had #COVID19, do you still need the vaccine? How long should you wait after recovery to get vaccinated?
— World Health Organization (WHO) Western Pacific (@WHOWPRO) October 20, 2021
WHO’s Chief Scientist @doctorsoumya explains in #ScienceIn5. ⬇ pic.twitter.com/11AlwMaKsL
Эх сурвалж: WHO