ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа. Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 1744 хүн коронавирусээр өвчилжээ. Шинээр батлагдсан халдварын
- 917 нь Улаанбаатарт
- 827 нь орон нутагт байна.
Сүүлийн нэг хоногт 6064 иргэн эдгэрчээ. Одоо халдварын улмаас 18,764 иргэн эмнэлэгт, 51,946 иргэн гэрээр тусгаарлагдан, эмчлүүлж байна.
Мөн хугацаанд 16 хүн эндэж, өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд коронавируст халдварын улмаас 1534 хүн нас бараад байна. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.