ЭМЯ: Сүүлийн нэг хоногт коронавирусийн 2153 тохиолдол батлагдаж, 17 хүн эндлээ

ЭМЯ: Сүүлийн нэг хоногт коронавирусийн 2153 тохиолдол батлагдаж, 17 хүн эндлээ

Сүүлийн нэг хоногт коронавируст халдварын 2153 тохиолдол батлагдсан талаар ЭМЯ-аас мэдээллээ. Тодруулбал,

  • Улаанбаатарт 1147
  • Орон нутагт 1006 хүнээс коронавирус илэрсэн байна.

Мөн хугацаанд 6586 хүн эдгэрчээ. Одоо эмнэлэгт 18,717 иргэн хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрийн хяналтад 50,060 хүн эмчлүүлж байна.

Харамсалтай нь сүүлийн 24 цагт халдварын улмаас 17 иргэн энджээ. Тодруулбал,

  • 21-40 насны-1
  • 41-60 насны-5
  • 61-80 насны-7
  • 80-аас дээш насны-4 иргэн нас барсан байна. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.