ЭМЯ: Насанд хүрсэн иргэдийн 30-аас дээш хувь нь гуравдугаар тундаа хамрагдаж байж тархалт багасна

ЭМЯ: Насанд хүрсэн иргэдийн 30-аас дээш хувь нь гуравдугаар тундаа хамрагдаж байж тархалт багасна

Долоон хоног бүрийн баасан гарагт Эрүүл мэндийн яамны зүгээс манай улсад коронавирусийн цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой мэдээлэл өгдөг билээ.

Тэгвэл өнөөдөр ээлжит мэдэгдлээр дараах мэдээллийг өглөө. “Иргэд эмнэлэгт хэвтэх хүсэлт их гаргаж байгаа. Нэн шаардлагатай гэх 30 хувиас дээш иргэдийг хэвтүүлсэн байна. Дэлхий дахинд эрчимт эмчилгээнд хүнд гэсэн өвчтөнийг л хэвтүүлж байгаа бол манай улсын хувьд нэн хүнд, хүнд, хүндэвтэр бүгдийг хэвтүүлж байна. Иргэдэд дахин хандан хэлэхэд гуравдугаар тундаа идэвхтэй хамрагдаасай гэж хүсэж байна. Хийлгэсэн иргэдийн дийлэнх нь  файзер вакциныг сонгон хийлгэж байгаа ажиглагдсан. Насанд хүрсэн иргэдийн 30-аас дээш хувь нь гуравдугаар тундаа хамрагдвал тархалт багасна” гэв.