Г.Занданшатар: Арван хоёрдугаар сарын 31-нд хугацаа нь дуусах 800 мянган тун вакцин байна

Г.Занданшатар: Арван хоёрдугаар сарын 31-нд хугацаа нь дуусах 800 мянган тун вакцин байна

Өнөөдөр /2021.10.14/ УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаан болсон. Тэгвэл тус хуралдаанаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон УИХ-ын дарга Г.Занданшатар нар дараах мэдээллийг өгсөн юм.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд, "Өнөөдрийн байдлаар 7.3 сая вакцин татан авсан. COVAX хөтөлбөрийн хүрээнд зорилтот бүлгийн 20 хувийг вакцинжуулахаар төлөвлөсөн. Татан авалтуудаа хийсэн байгаа. Өнөөдрийн байдлаар нөөцөд 1.7 сая тун файзер вакцин байна. 890,000 тун вероселл вакцин мөн бий. Мөн Арбидол эмийг өвөрмөц эмчилгээний жагсаалтаас хассан. Харин өргөн хэрэглээнд хэвээр байгаа. Вирусийн эсрэг эмчилгээнд үйлчлэх хүрээг өргөтгөсөн, харин хасалт хийгээгүй" гэсэн байна.

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар, "2.8 сая тун байгаагаас 800 мянган тунгийн хугацаа 12 дугаар сарын 31-нд дуусах юм байна. Сенофарм нь 2023 онд дуусах байх. Вакцинаа хугацаа дуусахаас нь өмнө бүрэн хэрэглэхгүй бол энэ бол том асуудал" гэжээ.