ЭМЯ: Сүүлийн нэг хоногт 1920 хүнээс халдвар илэрч, 15 хүн нас барав

ЭМЯ: Сүүлийн нэг хоногт 1920 хүнээс халдвар илэрч, 15 хүн нас барав

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1920 тохиолдол бүртгэгдсэн талаар ЭМЯ мэдээллээ. Шинээр батлагдсан халдваруудын:

  • 867 нь орон нутагт
  • 1053 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. 

Одоогоор халдварын улмаас 19,574 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол, 56,069 хүн гэрийн тусгаарлалтад байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-10,177
  • Хүндэвтэр-6827
  • Хүнд-2210
  • Нэн хүнд-360 байна. 

Сүүлийн 24 цагт  6085 хүн эдгэрчээ. Мөн хугацаанд халдварын улмаас 15 хүн нас барсан байна. Ингэснээр улсын хэмжээнд халдвараас шалтгаалсан нас баралт 1424 болж байна. Талийчдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.