Монголын шигшээ баг өнөөдөр Мьянмартай тоглоно

Монголын шигшээ баг өнөөдөр Мьянмартай тоглоно

Өчигдөр /2019.09.04/ Монголын хөлбөмбөгийн холбооноос “Катар-2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтын Улаанбаатарт хотноо болох анхны тэмцээний талаар мэдээлэл хийсэн.

Монгол Улсын шигшээ баг “Катар-2022“ хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны Азийн бүсийн I шатыг амжилттай давж II шатанд шалгарсан билээ. Монгол Улсын шигшээ баг түүхэндээ анх удаагаа хөлбөмбөгийн ДАШТ-ий сонгон шалгаруулалтын II шатанд шалгарсан бөгөөд Азийн бүсийн II шатанд Япон, Киргиз, Тажикистан болон Мьянмар улсын шигшээ багуудтай F хэсэгт багтсан нь энэ юм.

Монгол Улсын шигшээ баг өнөөдөр 17 цагт талбайдаа Мьянмар улсын шигшээ багтай тоглоно.

Манай шигшээ баг наймдугаар сарын 31 хүртэл 15 хоногийн хугацаанд Унгар улсад бэлтгэл хийсэн. Энэ удаагийн шигшээ багийн бүрэлдэхүүнд хэд хэдэн залуу тоглогчдыг шинээр дуудсан юм.

Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч Герман мэргэжилтэн М.Вайс хэлэхдээ, “Бидний зорилго бол ирээдүйгээ харсан учраас шигшээ багтаа залуу тоглогчдод боломж олгож байгаа. Миний туйлын зорилт бол туршлагатай тамирчдаа түшиглэж шинэ, залуу тоглогчдыг гаргах зорилготой ажиллаж байна. Мьянмарын шигшээ баг бол сул өрсөлдөгч биш. Бид талбайдаа тоглож байгаа нь давуу тал болно. Мьянмарын шигшээд дасгалжуулагч байсан герман дасгалжуулагчийг би мэддэг. Тиймээс энэ багийг би маш сайн судалсан. Манай багийн хувьд хожих, хожигдох нь чухал биш. Харин эцсийн зорилт ирээдүйн хүчирхэг шигшээ багийн бэлтгэх явдал” хэмээжээ.




Өнөөдөр нохой өдөр

2 цагийн өмнө