Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 2565 тохиолдол бүртгэгдсэн талаар ЭМЯ мэдээллээ. Шинээр батлагдсан халдваруудын:
- 1243 нь орон нутагт
- 1322 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Одоогоор халдварын улмаас 19,443 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол, 60,425 хүн гэрийн тусгаарлалтад байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,
- Хөнгөн-10,140
- Хүндэвтэр-6748
- Хүнд-2191
- Нэн хүнд-364 байна.
Сүүлийн 24 цагт 8236 хүн эдгэрчээ. Мөн хугацаанд халдварын улмаас 17 хүн нас барсан байна. Ингэснээр улсын хэмжээнд халдвараас шалтгаалсан нас баралт 1409 болж байна. Талийчдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.