Дундговь аймгийн Онцгой комиссын өнөөдөр хуралдаж, коронавирусний түргэвчилсэн шинжилгээг төлбөртэй болгохоор шийджээ.
Учир нь тус аймгийн Онцгой комиссын мэдээлснээр Сайнцагаан суманд халдвар авсан иргэдэд үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээг нээснээс хойш шинжилгээ өгөх иргэдийн тоо эрс нэмэгдэж, ачаалал их болсон тул иргэдийг хариуцлагажуулах зорилгоор 16 мянган төгрөгийн төлбөртэй болгосон байна. Гэхдээ Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 16 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, 60 болон түүнээс дээш насны иргэдээс төлбөр авахгүй ажээ.