ХӨСҮТ-ийн барилгын чанар, дотоод өнгө үзэмж, иргэдийг хэвтэн эмчлэх өрөө тасалгааны нөхцөл байдал хуучирч нилээдгүй шүүмжлэл дагуулах болсон билээ. Тиймээс ирэх оны төсөвт ХӨСҮТ-ийг засварлах эсвэл шинээр эмнэлэг барих уу гэдгийг Сангийн сайд Б.Жавхлангаас тодрууллаа.
Тэрбээр "ХӨСҮТ-ийн шинэ барилгыг барихад 300 тэрбум төгрөг шаардлагатай. Үүнийг төсвөөс гаргах боломжгүй. Тиймээс зээл тусламж болон бусад эх үүсвэрээр барих ямар боломж байгааг судалж байгаа. Ямартай ч 2022 онд ТЭЗҮ, болоод төслийг эхлүүлнэ” гэлээ.