Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1566 тохиолдол бүртгэгдсэн талаар ЭМЯ мэдээллээ. Шинээр батлагдсан халдваруудын:
- 459 нь орон нутагт
- 1107 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Одоогоор халдварын улмаас 19,826 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол, 53,015 хүн гэрийн тусгаарлалтад байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,
- Хөнгөн-10,613
- Хүндэвтэр-6665
- Хүнд-2198
- Нэн хүнд-305 байна.
Сүүлийн 24 цагт 6709 хүн эдгэрчээ. Мөн хугацаанд халдварын улмаас 15 хүн нас барсан байна. Ингэснээр улсын хэмжээнд халдвараас шалтгаалсан нас баралт 1,392 болж байна. Талийчдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.