Сайжруулсан түлшний картыг ӨНӨӨДӨР тараана

Сайжруулсан түлшний картыг ӨНӨӨДӨР тараана

Засгийн газраас түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон шийдвэрийг өнгөрсөн онд гаргасан.  Өөрөөр хэлбэл, энэ өвлөөс эхлээд бид түүхий нүүрснээс татгалзаж, зөвхөн сайжруулсан шахмал түлш түлэх юм.

Гэр хорооллын дунд борлуулалтын цэгийг түлшээр тасралтгүй хангаж байх хангамжийн төв 40-ийг байгуулсан нь гэрээт 500 цэгийг өдөр бүр шаардлагатай түлшээр хангаж ажиллах аж. Өөрөөр хэлбэл, хангамжийн бааз дундын хангамжийн төв гэрээт борлуулагч гэх байдлаар хэрэглэгчдэд тасралтгүй хүргэх юм байна. Хэрэглэгчид сайжруулсан шахмал түлшийг худалдан авахдаа “Сайн” нэртэй смарт карт ашиглах бөгөөд  нэг карт нь гурван тонн түлш худалдан авах эрхтэй болох юм.  

Тус картыг айл өрхүүдэд хороогоор нь дамжуулан өнөөдөр үнэ төлбөргүй тараах юм байна. Шахмал түлш нэг тонн нь 150 мянга, нэг уут нь 3750 төгрөгийн үнэтэй байх аж.

Түүхий нүүрсний хэрэглээг хориглож сайжруулсан шахмал түлшээр хангаснаар хорт утааны ялгарал мэдэгдэхүйц хэмжээгээр буурч, агаарын бохирдол 30-50 хувь буурна хэмээн үзэж  Засгийн газар энэхүү шийдвэрийг гаргасан юм.




Өнөөдөр нохой өдөр

2 цагийн өмнө