“Air China” компани Хөх хот-Улаанбаатар чиглэлд 2-3 дахин хямдаар НИСНЭ

“Air China” компани Хөх хот-Улаанбаатар чиглэлд 2-3 дахин хямдаар НИСНЭ

2019 оны есдүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн “Хөх хот-Улаанбаатар” чиглэлийн шууд нислэг үйлдэж эхэлнэ гэж БНХАУ-ын Air China компани мэдэгджээ.   

“Монгол улс Хятадын “Бүс ба зам” санаачилгын чухал оролцогч орон бөгөөд нислэгийн энэхүү чиглэл нь Хөх хот Улаанбаатарын хооронд зорчих шинэ хувилбарыг санал болгож байгаа юм” хэмээн “Air China” компанийн төлөөлөгч мэдэгджээ.

Өвөр Монголын захиргааны төв болох “Хөх хот”-оос Монголын нийслэл хүртэлх болон буцах нислэгийг Боинг 737-800 онгоцоор ПҮРЭВ болон НЯМ гаригуудад үйлдэх юм байна.

Ингэхдээ үнийн хувьд Монголын авиакомпаниудаас 2-3 дахин бага үнэ санал болгохоор яригдаж байгаа ажээ. Тухайлбал, 70 ам.доллар буюу 187.000 төгрөг, хоёр талдаа 100 ам.доллар буюу 267.300 төгрөг байхаар ярьж байгаа ажээ. Гэхдээ тийзийн үнийг эцэслэн тогтоогүй байгаа юм байна.

Одоогийн байдлаар “Аэро Монголиа” шууд Хөх хот руу нисдэг бол “Хүннү Эйр” Эрээнээр дамжин Хөх хот руу нисдэг. Сүүлийн жилүүдэд Хөх хот руу нисэх монгол иргэдийн тоо нэмэгдсэн.

Хөх хотын чиглэлд нислэгийн “Аэро Монголииа”-гийн тийзийн үнэ өнөөдрийн байдлаар нэг талдаа 630.000, хоёр талдаа 1,213.000 төгрөгийн үнэтэй байна.

Есдүгээр сарын 1-нээс тийзийн үнэ 10 хувиар хямдарна хэмээн мэдээллэжээ.




Өнөөдөр нохой өдөр

2 цагийн өмнө