ЭМЯ: Улаанбаатарт 1267, орон нутагт 801 хүнээс халдвар илэрч, 17 хүн эндлээ

ЭМЯ: Улаанбаатарт 1267, орон нутагт 801 хүнээс халдвар илэрч, 17 хүн эндлээ

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 2068 тохиолдол бүртгэгдсэн талаар ЭМЯ мэдээллээ. Шинээр батлагдсан халдваруудын:

  • 801 нь орон нутагт
  • 1267 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. 

Одоогоор халдварын улмаас 20,885 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол, 62,517 хүн гэрийн тусгаарлалтад байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-11,449
  • Хүндэвтэр-6489
  • Хүнд-2613
  • Нэн хүнд-334 байна. 

Сүүлийн 24 цагт  7722 хүн эдгэрчээ. Мөн хугацаанд халдварын улмаас 17 хүн нас барсан байна. Ингэснээр улсын хэмжээнд халдвараас шалтгаалсан нас баралт 1,363 болж байна. Талийчдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.