Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1665 тохиолдол бүртгэгдсэн талаар ЭМЯ мэдээллээ. Шинээр батлагдсан халдваруудын:
- 857 нь орон нутагт
- 808 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Одоогоор халдварын улмаас 20,263 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол, 56,984 хүн гэрийн тусгаарлалтад байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,
- Хөнгөн-11,274
- Хүндэвтэр-6467
- Хүнд-2191
- Нэн хүнд-331 байна.
Сүүлийн 24 цагт 8845 хүн эдгэрчээ. Мөн хугацаанд халдварын улмаас 15 хүн нас барсан байна. Ингэснээр улсын хэмжээнд халдвараас шалтгаалсан нас баралт 1,346 болж байна. Талийчдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.