УИХ-ын гишүүн С.Одонтуяа ХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээний тасаг дээр очиж нөхцөл байдалтай танилцсан талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Байдал маш хүнд байна. Сэхээний тасгийн тааз нурж унахад бэлэн байна. 1986 оноос хойш засвар хийгдээгүй байна. Эмч нарын амрах байр маш тохь тухгүй байна. Удахгүй батлагдах 2022 оны улсын төсөвд ХӨСҮТ-ийн асуудлыг заавал оруулж, шийдүүлэхгүй бол болохгүй нь. ХӨСҮТ-ийн 23 барилгад 2013-2019 онд ердөө 1,1 тэрбум төгрөг өгсөн. Энэ мөнгөөр засвар хийж хүрэлцэхгүй. Энэ эмнэлэг цахилгаан шатгүй тул хүнд өвчтөн, нас бараххүмүүсийг эмнэлгийн ажилчид өөрсдөө үүрч, тэвэрч зөөж байна.
Сангийн сайд 3.2 тэрбум төгрөг гаргаж, цахилгаан шатны санхүүжилтыг шийдсэн ч өнөөдрийг хүртэл гүйцэтгэгч нь шалгараагүй байна.
Мөн ХӨСҮТ-ийн хамгийн тулгамдсан асуудал нь цэвэрлэх байгууламж юм байна. Сантехникийн засвар хийхгүй бол тэр байшин нурж унахад бэлэн байна. Тиймээс 2022 оны төсөв хэлэлцэхээс өмнө холбогдох байгууллагуудад хандаж, энэ асуудлыг тавина” гэж мэдэгдлээ.
Заригийн сэтгүүлч @Adyamaa_agii улаан бүсрүү орж сурвалжилга хийлээ. Тэр хана, таазыг нь харчихаарай ? pic.twitter.com/F1yHCJSG2p
— Зариг.мн Өнөрцэцэг (@Unurtsetsegn) October 7, 2021