Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1501 тохиолдол бүртгэгдсэн талаар ЭМЯ мэдээллээ. Шинээр батлагдсан халдваруудын:
- 749 нь орон нутагт
- 751 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Одоогоор халдварын улмаас 22,429 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол, 59,045 хүн гэрийн тусгаарлалтад байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,
- Хөнгөн-13,428
- Хүндэвтэр-6501
- Хүнд-2126
- Нэн хүнд-374 байна.
Сүүлийн 24 цагт 629 хүн эдгэрчээ. Мөн хугацаанд халдварын улмаас 14 хүн нас барсан байна. Ингэснээр улсын хэмжээнд халдвараас шалтгаалсан нас баралт 1,274 болж байна. Талийчдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.