ЭМЯ: Улаанбаатарт 897, орон нутагт 914 хүнээс халдвар илэрч, 19 хүн эндлээ

ЭМЯ: Улаанбаатарт 897, орон нутагт 914 хүнээс халдвар илэрч, 19 хүн эндлээ

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1811 тохиолдол бүртгэгдсэн талаар ЭМЯ мэдээллээ. Шинээр батлагдсан халдваруудын:

  • 1163 нь орон нутагт
  • 1298 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. 

Одоогоор халдварын улмаас 20,816 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол, 61,554 хүн гэрийн тусгаарлалтад байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-11,753
  • Хүндэвтэр-6557
  • Хүнд-2156
  • Нэн хүнд-350 байна. 

Сүүлийн 24 цагт  6780 хүн эдгэрчээ. Мөн хугацаанд халдварын улмаас 19 хүн нас барсан байна. Ингэснээр улсын хэмжээнд халдвараас шалтгаалсан нас баралт 1,260 болж байна. Талийчдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.