Ирэх долоо хоногт ихэнх нутгаар ДУЛААРНА

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар ДУЛААРНА

Маргааш буюу энэ сарын 4-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-нд баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 7-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 6, 7-нд Алтайн уулархаг нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна.

Ирэх Мягмар гараг буюу энэ сарын 5-наас ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан байна. Энэ сарын 7-нд нутгийн баруун хэсгээр хүйтэрнэ гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.




Өнөөдөр морь өдөр

7 цагийн өмнө