ВИДЕО: Б.Ариунзул U17-ын дэлхийн аварга боллоо

ВИДЕО: Б.Ариунзул U17-ын дэлхийн аварга боллоо

Чөлөөт бөхийн 17 хүртэлх насны /U17/ дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Азербайжаны нийслэл Баку хотод үргэлжилж байна.

ВИДЕО:

Монгол Улсаас оролцсон эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд хүч үзсэн Б.Ариунзул аваргын төлөөх барилдаанд Казахстаны бөх Абдималик Айшаг 4:0-ээр буулган авч, U17 насны дэлхийн аваргын алтан медалийн эзэн боллоо. Тэрбээр тэмцээний эхний даваанд Украины Бухтина Иринаг 5:0-ээр, шөвгийн наймд Узбекистаны Азимова Шахзодаг 11:0-ээр илт давуу ялсан юм. Харин хагас шигшээд Беларусын Брахинетс Палинаг 7:1-ээр ялснаар аваргын төлөө шалгарч, улмаар шигшээ барилдаанд ялалт байгуулан дэлхийн аваргын цолыг хүртлээ. 




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө