Дүүргүүдийн тандалтын багт ковидоор өвчилсөн 357 иргэн хэвтэн эмчлүүлэх хүсэлт гаргажээ

Дүүргүүдийн тандалтын багт ковидоор өвчилсөн 357 иргэн хэвтэн эмчлүүлэх хүсэлт гаргажээ

Өнгөрсөн есдүгээр сарын 24-ны өдөр /2021.09.24/ Эрүүл мэндийн сайдын А/595 дугаар тушаалаар КОВИД-19 цар тахлын үеийн эмнэлгийн орны зохицуулалт хийх ажлыг хэсгийг байгуулсан билээ.

Тэгвэл тус ажлын хэсэг нь өвчтөнийг эмнэлзүйн эрэмбийн дагуу эмнэлэгт хэвтүүлэх, эмнэлэг хооронд шилжүүлэх, орны ачааллыг зохистой хуваарилах, орны зохион байгуулалтыг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах бөгөөд дүүргүүдийн тандалтын багт өнгөрсөн есдүгээр сарын 30-ны өдөр гэхэд 357 иргэн хүнд хэлбэрт байгаа тул эмнлэгт ор гарган хэвтэх хүсэлтээ гаргасан байна.