Өнөөдөр /2021.10.01/ ЭМЯ-аас долоо хоног бүрийн баасан гарагт коронавирусийн цаг үеийн байдлаар мэдээлэл хийлээ.
Үүнд, УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн Нарийн бичгийн дарга О.Батбаяр “Манай улсад коронавирусийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан дан ганц улсынх гэлтгүй хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, албан байгууллагууд 10-аас дээш ажилтантай бол вакцины гуравдугаар тундаа хамрагдахыг уриалж байна. Үйлчилгээний байгууллагууд мөн гуравдугаар тунд хамрагдсан иргэдэд үйлчлэхийг зөвлөе. Одоогоор манай улсад гуравдугаар тун вакцинд хамрагдсан иргэдийн 99.9 хувь нь халдвар аваагүй.Иргэд амны хаалтаа тогтмол зүүх шаардлагатай. Амны хаалт бол дөрөв дахь тун юм” гэжээ.