ЭМЯ: Гуравдугаар тундаа хамрагдаагүй иргэдтэй амны хаалтгүй уулзахгүй байхыг анхааруулж байна

ЭМЯ: Гуравдугаар тундаа хамрагдаагүй иргэдтэй амны хаалтгүй уулзахгүй байхыг анхааруулж байна

ЭМЯ-аас долоо хоног бүрийн баасан гарагт коронавирусийн талаар нэгдсэн байдлаар мэдээлэл хийдэг билээ.

Үүнд, "Коронавирсуийн дельта вирусийн цар тахал манай улсад нэмэгдэж байгаа тул иргэдийг гуравдугаар тундаа яаралтай хамрагдахыг уриалж байна. Нэг дельта вирусээр өвчилсөн хүний ард найман хүн байгаа учраас гуравдугаар тундаа хамрагдаагүй иргэдтэй амны хаалтгүй уулзахгүй байхыг анхааруулж байна. Одоогоор нийслэлийн хэмжээнд ор зохицуулах яаралтай багийг бүрдүүлж, хүнд, хүндэвтэр, нэн хүнд иргэдийг ор гаргаж, хэвтүүлэхэд НЭМГ-аас анхаарч ажиллаж байна. Нөөц сул ор 27 байна" гэсэн юм.