Өмнөговь аймгийн Баяндалай сумын харьяат, өдгөө 85 настай Цэрэнгийн Раднаа нь энэ жил Польш улсад болсон хөнгөн атлетикийн ДАШТ-ий уртын харайлт, 400 метрийн болон саадтай гүйлтийн төрөлд түрүүлсэн билээ.
Тэрээр ДАШТ-д анх өрсөлдөөд дэлхийн дэвжээнд Төрийн дууллаа гурвантаа эгшиглүүлсэн байдаг.
Азийн АШТ-ий мөнгөн медальтай Ц.Раднаа гуай Австралид болж буй мастеруудын олон улсын тэмцээний эхний өдрүүдэд 85-аас дээш насны ангиллын гурвын харайлтад зургаан метр харайн, 40 см, 60 метрийн зайд 10.33 секунд гүйн, саадтай 80 метрийн зайд 20.18 секунд гүйн түрүүлэхдээ гурвууланд нь тус тэмцээний дээд амжилтыг ахиулжээ.
Харин тэрбээр энэ сарын 5-нд 200, 6-нд 400 метрийн зайд өрсөлдөнө.