ЭМЯ: Сүүлийн нэг хоногт 2153 хүнээс халдвар илэрч, 17 хүн нас барав

ЭМЯ: Сүүлийн нэг хоногт 2153 хүнээс халдвар илэрч, 17 хүн нас барав

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 2153 тохиолдол бүртгэгдсэн талаар ЭМЯ мэдээллээ. Шинээр батлагдсан халдваруудын:

  • 949 нь орон нутагт
  • 1204 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. 

Одоогоор халдварын улмаас 20,789 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол, 62,415 хүн гэрийн тусгаарлалтад байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-11,378
  • Хүндэвтэр-6810
  • Хүнд-2207
  • Нэн хүнд-394 байна. 

Сүүлийн 24 цагт  7262 хүн эдгэрчээ. Мөн хугацаанд халдварын улмаас 17 хүн нас барсан байна. Ингэснээр улсын хэмжээнд халдвараас шалтгаалсан нас баралт 1169 болж байна. Талийчдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө