SOS: Коронавирусийн улмаас нэг сумын ХҮН АМТАЙ тэнцэх хэмжээний иргэд АМИА АЛДААД байна

SOS: Коронавирусийн улмаас нэг сумын ХҮН АМТАЙ тэнцэх хэмжээний иргэд АМИА АЛДААД байна

Коронавирусийн халдвар авах иргэдийн тоо манай улсад буурахгүй, цаашид нэмэгдэх төлөвтэй байна. Тухайлбал, өчигдөр /2021.09.27/-ийн байдлаар 1991 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн байгаа юм. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тохиолдол 296766-д хүрчээ.

Харин хамгийн харамсалтай нь коронавирус халдварын улмаас манай улсад нийт 1152хүн /2021.09.27-ны өдрийн байдлаар/ амиа алдаад байна.

Энэ нь нэг сумын нийт иргэдийн тоотой тэмцэх хэмжээ юм. Тухайлбал, Завхан аймгийн Асгат, Завханмандал сумдууд нийт 969-1117 хүн амтай бол, Дундговь аймгийн Цагаандэлгэр сум 1047 хүн амтай байна. Мөн халдварын улмаас нас барах иргэдийн тоо ч цаашид өснө гэдгийг мэргэжлийн байгууллагууд анхааруулж, иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлахыг анхааруулж буй. Мөн өчигдөр Улсын онцгой комисс хуралдаж;

  • Нэгдүгээр, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг 2021 оны арваннэгдүгээр сарын 1-н хүртэл 22:00 цагаас хойш ажиллуулахгүй байх шийдвэрлэсэн.
  • Хоёрдугаарт,  Их дээд сургуулийн хичээл сургууль эхэлсэнтэй холбоотой оюутнуудын дотуур байранд халдварын тархалт явагдаж байгаа тул авсан оюутнуудыг тусгаарлан ажиглах болон хөнгөн тохиолдлыг тусгаарлан эмчлэх байртай холбоотой асуудлыг шийдэхийг холбогдох сайд нарт үүрэг болгосон
  • Гуравдугаарт, Цаашид Алтанбулаг боомтоор тээвэрлэлт хийхэд толгой солих журмыг хүчингүй болгох шийдвэрийг гаргасан.
  • Дөрөвдүгээрт, Хилийн чанадаас ирж буй вакцины бүтэн тунд хамрагдаагүй иргэдийг 2021 оны аравдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн  тусгаарлан ажиглах байранд биш, гэрт нь тусгаарлах шийдвэрүүдийг гаргасан байгаа юм.