“Ковидын дэгдэлтээс шантарч өөрийн хүсэлтээр 167 эмч, 146 сувилагч ажлаасаа гарчээ”

“Ковидын дэгдэлтээс шантарч өөрийн хүсэлтээр 167 эмч, 146 сувилагч ажлаасаа гарчээ”

Цар тахлын нөхцөл байдал хүндэрч, эрүүл мэндийн салбарын ачаалал хэтрээд буй. Улмаар эмч, эмнэлгийн ажилтны нөөц шавхагдаж, зарим нь ажлаа хаях болсныг Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээлэв.

Тэгвэл энэ талаар ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр, “Ковид-19 өвчний дэгдэлтээс болоод шантарч өөрийн хүсэлтээр 167 эмч, 146 сувилагч ажлаасаа гарч Нийслэлийн харьяа өрх, дүүрэгт 600 орчим эмнэлгийн ажилтан шаардлагатай байна” гэж мэдээллээ.

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 21501 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол тэдний 7026 нь хүндэвтэр, 2167 нь хүнд, 384 нь маш хүнд байгааг Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлсэн билээ.