Б.Ууганбаяр: Дельта вирусийн үед хуурай ханиалгах, толгой өвдөх, хамар битүүрэх шинж тэмдэг голлон илэрч байна

Б.Ууганбаяр: Дельта вирусийн үед хуурай ханиалгах, толгой өвдөх, хамар битүүрэх шинж тэмдэг голлон илэрч байна

Сүүлийн өдрүүдэд манай улсад коронавирусийн Дельта хувилбарын тархалт нэмэгдэж байгаа талаар эмч, мэргэжилтнүүд анхааруулж буй. Тэгвэл ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр Дельта вирусийн үед ямар шинж тэмдгүүд зонхилон илэрч буй талаар өөрийн твиттер хуудастаа бичжээ.

Тэрбээр “Ковид-19 өвчний дельта вирусийн үед хуурай ханиалгах, толгой өвдөх, хамар битүүрэх шинж тэмдэг голлон илэрч байна. Халуурах нь бага байна гэж эмч нар анхаарууллаа. Иймд та бүхэн шинж тэмдгийг анхаарч байгаарай” гэжээ.