ЭМЯ: Сүүлийн нэг хоногт 1991 хүнээс халдвар илэрч, 19 хүн нас барав

ЭМЯ: Сүүлийн нэг хоногт 1991 хүнээс халдвар илэрч, 19 хүн нас барав

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1991 тохиолдол бүртгэгдсэн талаар ЭМЯ мэдээллээ. Шинээр батлагдсан халдваруудын:

  • 945 нь орон нутагт
  • 1043 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. 

Одоогоор халдварын улмаас 21,501 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол, 65,419 хүн гэрийн тусгаарлалтад байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-11,924
  • Хүндэвтэр-7026
  • Хүнд-2167
  • Нэн хүнд-384 байна. 

Сүүлийн 24 цагт  6848 хүн эдгэрчээ. Мөн хугацаанд халдварын улмаас 19 хүн нас барсан байна. Ингэснээр улсын хэмжээнд халдвараас шалтгаалсан нас баралт 1152 болж байна. Талийчдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.