SOS: Өнгөрсөн долоо хоногт ерөнхий боловсролын 194 сургуулиас 1000 гаруй халдварын тохиолдол илэрчээ

SOS: Өнгөрсөн долоо хоногт ерөнхий боловсролын 194 сургуулиас 1000 гаруй халдварын тохиолдол илэрчээ

“Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурлын үеэр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр тэрбээр нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, их дээд сургуулиудад халдварын нөхцөл байдал хэр байгаа талаар мэдээллээ.

Тэрбээр “Өнгөрсөн долоо хоногт ерөнхий боловсролын 194 сургуулиас коронавируст халдварын 1000 гаруй тохиолдол бүртгэгдсэн. 141 цэцэрлэгээс 171 тохиолдол, 31 их дээд сургуулиас 469 тохиолдол бүртгэгдээд байна. Тохиолдол бүртгэгдсэн үед бусдад халдаахгүй байх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэхээр ажиллаж байна. Түүнчлэн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг тус бүрд баг ажиллаж байгаа” гэв.