“Нийслэлийн хэмжээнд вакцины III тунгийн хамрагдалт 11 хувьтай, идэвх маш сул байна”

“Нийслэлийн хэмжээнд вакцины III тунгийн хамрагдалт 11 хувьтай, идэвх маш сул байна”

Өнгөрсөн наймдугаар сарын 17-ны өдрөөс ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний багт ажиллаж буй иргэд вакцины 3-р тунд хамрагдаж эхэлсэн билээ. Мөн иргэд сайн дурын үндсэн дээр хийлгэж буй.

Тэгвэл нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар вакцины гуравдугаар тунд хамрагдалт 11 хувьтай, иргэдийн идэвх маш сул байгаа талаар нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээллээ.

УОК-ын Шуурхай штабаас өчигдөр/2021.09.26/ мэдээлснээр гуравдугаар тунд 288,613 хүн хамрагдаад байгаа юм.