21 настай иргэн коронавирусийн халдвараар нас баржээ

21 настай иргэн коронавирусийн халдвараар нас баржээ

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 2184 тохиолдол батлагдаж, 21-80 насны 17 хүн энджээ. Тодруулбал,

  • 21-40 насны хоёр иргэн
  • 41-60 насны нэг иргэн
  • 61-80 насны 10 иргэн 
  • 80-аас дээш насны дөрвөн иргэн халдварын улмаас эндсэн байна.

Нас барсан иргэдийн 16 нь архаг суурь өвчтэй, халдвар хавсарсан байсан талаар ЭМЯ мэдээлэв. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд халдварын улмаас 1133 иргэн нас барсан байна. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. 

ЭМЯ