Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол Улсад өнөөдөр албан ёсны айлчлал хийж байгаатай холбоотойгоор нийслэлийн авто замуудыг өнөөдөр хэсэгчилж хаана.
Тодруулбал, Наадамчдын гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Уулын зам, Амарын гудамж, Сүхбаатарын гудамж, Жуулчины гудамж, Залуучуудын гудамж зэрэг замуудыг тодорхой хугацаанд хэсэгчилж бүрэн хаах аж.
Яг одоогийн байдлаар хаагдсан зам байхгүй бөгөөд жолооч та бүхэн авторадио 96.3 болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр замын нөхцөл байдлын талаар мэдээлэл хүлээн авч бусад замыг сонгон аль болох хувийн унаагаар бус нийтийн тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн газраас зөвлөж байна.