ЭМЯ: Улсын хэмжээнд 2184 хүнээс коронавирус илэрч, 17 хүн эндлээ

ЭМЯ: Улсын хэмжээнд 2184 хүнээс коронавирус илэрч, 17 хүн эндлээ

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа. Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 2184 хүн коронавирусээр өвчилжээ. Шинээр батлагдсан халдварын 

  • 1066 нь Улаанбаатарт
  • 1118 нь орон нутагт байна. Ингэснээр улсын хэмжээнд батлагдсан COVID-19 халдварын тоо 294,375 болж байна. 

Сүүлийн нэг хоногт 6933 иргэн эдгэрчээ. Одоо халдварын улмаас  21,687 иргэн эмнэлэгт, 67,162 иргэн гэрээр тусгаарлагдан, эмчлүүлж байна. 

Мөн хугацаанд 21-80 насны 17 хүн энджээ. ЭМЯ-ны мэдээлснээр нас барсан иргэдийн 16 нь суурь өвчтэй, коронавирус хавсарсан байжээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд коронавируст халдварын улмаас 1133 хүн нас бараад байна. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.