Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд коронавируст халдварын 2,262 тохиолдол батлагдаж, 18 хүн эндлээ. Нас барсан иргэд 41-80 насны байсан бөгөөд 17 нь архаг суурь өвчтэй, ковид хавсарсан байжээ. Ингэснээр улсын хэмжээнд коронавирусээс шалтгаалсан нас баралт 1116 болж байна. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
