ЭМЯ: Дотоодод 2662 хүнээс халдвар илэрч, 18 хүн нас барлаа

ЭМЯ: Дотоодод 2662 хүнээс халдвар илэрч, 18 хүн нас барлаа

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд коронавирт халдварын 2662 тохиолдол батлагджээ. Тодруулбал,

  • Улаанбаатар-1288
  • Орон нутагт-1374 хүнээс халдвар илэрсэн байна. 

Одоогоор халдварын улмаас 21,810 иргэн эмнэлэгт, 67,753 хүн гэрээр тусгаарлагдан, эмчлүүлж байна. Мөн хугацаанд 6340 хүн эдгэрчээ.  

Харамсалтай нь сүүлийн 24 цагт 41-80 насны 18 хүн нас баржээ. Талийгаачдын 17 нь архаг суурь өвчтэй, ковид хавсарсан талаар ЭМЯ мэдээллээ. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.