Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын байранд удаа дараа коронавирус халдварын эерэг тохиолдол бүртгэгдэж, голомт үүссэн тул маргааш /2021.09.24/ ажиллахгүй болсноо мэдэгдлээ. Энэ хугацаанд ариутгал, халдваргүйтгэл хийж, ажилтнууд болон иргэдийг нэвтрүүлэхгүй, гүйцэтгэх хуудас болон өргөдөл гомдлыг цахим хаяг, шуудангаар хүлээн авах ажээ.
