Австрали улсад бизнесийн салбарт амжилттай яваа, матрын арьсаар хийсэн гоёмсог чамин өндөр өсгийт, цүнх тэргүүтнийг Австрали, Японы зах зээлд борлуулж буй “Oogii” брэндийг Авсралийн “Sassy” загварын сэтгүүл онцолжээ. Сүүлийн жилүүдэд “Oogii” брэнд нь гадаад дотоодын эмэгтэйчүүдийн сонирхлыг ихээхэн татаад буй. Уг брэндийн бүтээгдэхүүн нь эмэгтэйлэг байдлыг тодотгох хурц, эрч хүчтэй өнгийн шийдлээрээ бусдаас ялгардаг тухай хэрэглэгчид нь ам сайтай байдаг ажээ.