САНАЛ АСУУЛГА: “Урлагийн арга хэмжээг нээнэ” гэх Д.Сумъябазар Драмын театр ковидын голомт болж байсныг МАРТЖЭЭ

САНАЛ АСУУЛГА: “Урлагийн арга хэмжээг нээнэ” гэх Д.Сумъябазар Драмын театр ковидын голомт болж байсныг МАРТЖЭЭ

Коронавирусийн халдвараас сэргийлж “өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх” хугацааг ирэх арванхоёрдугаар сарын 31-ны өдрийг хүртэл сунгах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Энэ хугацаанд олон нийтийг хамарсан шоу, тэмцээн уралдаан зохион байгуулах нь битгий хэл хурим найр, цайллага, хүлээн авалт хийх нь ч хориотой.

Гэтэл өндөржүүлсэн бэлэн байдлын идэглэмээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө зөрчиж, олон мянган хүмүүсийн хамруулсан “гэрлийн шоу”-нд оролцсон нь иргэдийн шүүмжлэлд өртсөн. Иймд Л.Оюун-Эрдэнэ “Гадаа арга хэмжээ хийх Засгийн газрын бодлого үргэлжилнэ” гэж мэдэгдсэн. Үнэндээ буруу зүйл хийсэн гэдгээ тэрээр мэдэж байсан ч, өөрийгөө өмөөрөхийн тулд ийм тайлбар хэлэв үү гэж хардах иргэд ч олон байсан.

-Л.ОЮУН-ЭРДЭНИЙН АЛДААГ ЗӨВТГӨХ ГЭЖ Д.СУМЪЯАБАЗАР ДРАМЫН ТЕАТР КОВИДЫН ГОЛОМТ БОЛЖ БАЙСНЫГ МАРТСАН УУ-

Тэгвэл иргэд олноороо коронавирусийн халдвар авч “эмнэлэгт хэвтэх ор битгий хэл шал ч алга” гэх хэлц гараад байгаа энэ хүнд үед Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гэрийн шоунд оролцсон алдааг зөвтгөж буй мэт хотын дарга Д.Сумъяабазар, “ирэх аравдугаар сарын 01-ний өрдөөс эхлэн урлаг соёлын бүхий л арга хэмжээг заалны 50 хувийн дүүргэлттэй явуулахыг зөвшөөрнө” гэж мэдэгдлээ.

Гэтэл тэрээр, Улсын Драмын Эрдмийн театр /УДЭТ/ коронавирусийн голомт болж, олон иргэд халдвар авч байсныг мартсан бололтой.

Тодруулбал, энэ оны гуравдугаар сард Драмын театрт  “Анна Каренина” жүжиг үзсэн иргэд болоод тус театрын ажилчид нийлсэн 54 хүнээс коронавирусийн халдвар илэрч, тус газраар үйлчлүүлсэн 900 гаруй хүн хавьтагч болж байв. Зарим талаар коронавирус Монголд тархах болсон нэг шалтгаан нь Драмын театраас үүдэлтэй байж болзошгүй гэж зарим иргэд үздэг. Тэгвэл хотын дарга Д.Сумъяабазар Драмын театрт жүжиг үзсэн иргэд халдвар авч байсан хар түүхийг мартаж, ирэх арванхоёрдугаар сарын 31-ны өдрийг хүртэл сунгасан өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг үл тоож, “урлаг соёлын арга хэмжээг нээнэ” гэж мэдэгдлээ.

Урлаг, соёлын арга хэмжээг "Заалны дүүргэлт 50 хувьтай" нээх Д.Сумъяабазарын саналыг та дэмжиж байна уу?

Нийт: 0 саналтай