Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг засварлахаар өнгөрсөн зургаадугаар сард хааж, түр зам гаргасан байгаа билээ.
Түр зам эвдрэл ихтэй, автомашин зорчиход хүндрэлтэй, машин эвдэрч байгаа талаар иргэд шүүмжлэлтэй хандсаар байгаа. Тэгвэл өнөөдрөөс эхлэн Дархан чиглэлийн хуучин болон түр замыг бүрэн хаажээ.
Эрдэнэт, Булган, Хөвсгөл чиглэлийн хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслүүд Төв аймгийн Дашинчилэн сумаар явуулахаар болжээ. Хэдий хэр хугацаанд хаах нь одоогоор тодорхойгүй байна.