Яг одоо Улаанбаатар төмөр замын төгсөгчид болон элсэн орсон шинэ оюутнууд, суралцаж буй нийт оюутнуудын төлөөлөл сургуулийнхаа гадна талбайд жагсаж байна. Учир нь тэд сургуулийнхаа удирдлагуудаас болж олон мянган оюутан залуус хохирч байна хэмээн үзэж байгаа аж. Иймд Замын Даргын Ажлын Алба Улаанбаатар төмөр зам ХНН, Ulaanbaatar Railway JVC Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яам зэрэг шийдвэр гаргах албан байгууллагуудад гомдол мэдээлэл хүргүүлж байгаа юм байна. Жагсаж буй оюутнуудыг мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Гомдол гаргах нь:
Улаанбаатар төмөр зам ХНН-н боловсон хүчинг бэлтгэх зориулалттай Монголд ганцхан дээд сургууль байгаа нь Төмөр замын дээд сургууль юм .Оюутнуудынхаа эрх ашгийг үл хүндэтгэн мэдээ мэдээллээ цаг тухайд нь дамжуулаагүйгээс болж 518 оюутан өнөөдөр дээд сургуулийн мэдэлд биш Төмөр замын дээд сургуулийн харьяа Политехник Коллежийн элсэгч болоод байна. Одоо бид ямар хүсэл тэмүүллээр цаашдаа сурч суралцаж бидний итгэл найдвар яах болж байнаа Өнөөдөр 518 оюутны хувь тавилангаар тоглох эрх тэдэнд бий юу? 3 жилийн хугацаанд бид коллежийн боловсрол эзэмшсэн гэх нэр тодорхойлолтыг бий болгох гэж хичээж суралцаж ирсэн юм уу? Амьдралын ямар ч түвшний оюутнууд байгаа цаашдаа сурч чадах болон дипломоо аваад явах хүмүүс ч байгаа. Аливаа асуудлыг шийдэхээсээ өмнө гарц гаргалгааг оюутнуудтайгаа ярилцаж мэдэгдэж болдоггүй юмуу? Дээд сургууль боловсролын байгууллага нь хувь хүний хөгжил оюутнуудын эрх ашиг мэдлэг боловсролын төлөө байгуулга биш юм уу? Гэтэл гаргасан шийдвэрээ тулган шаардаж биднийг хавчиж байна. Бид анхнаасаа коллежд ороогүй орохгүй !!! Бид өөрсдийнхөө төлөө тэмцэж мэдэгдэж болох бүх алба хэлтэс байгуулгад хандах болно !!! Бид гомдолтой байна!! Хамгийн том хохирогчид бол төгсөгчид элсэгчид болоод байна гэжээ.